Үйлчилгээний нөхцөл
НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
- 1.1. “Шэйрлэдж” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн “Dursgal” нь талийгаачдын намтрыг мөнхлөх,
цахим
хэлбэрээр хадгалж дурсан санаж үлдээх зорилготой вэбсайт юм.
- 1.2. Үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгчээс “Dursgal”-г ашиглах явцад үүсэх харилцааг
зохицуулна.
- 1.3. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
Үүнд:
- 1.3.1. “Хэрэглэгч” гэж энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Хэрэглэгчээр
бүртгүүлсэн 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
- 1.3.2. “Дурсгалын хуудас” гэж хэрэглэгчийн 1 талийгаачид зориулан үүсгэсэн хуудсыг
хэлнэ. 1 хэрэглэгч 1 болон түүнээс дээш хэдэн ч дурсгалын хуудас үүсгэж болно.
- 1.3.3. “Дашбоард” гэж Хэрэглэгчийн үүсгэсэн дурсгалуудаа хянах, засах, устгах,
үүсгэх
зэрэг үйлдлүүдийг хийх хэсгийг хэлнэ.
- 1.3.4. “Зурвас” гэж Хэрэглэгчийн “Dursgal” дээр зочин хэрэглэгчийн үлдээж буй
сэтгэгдлийг;
- 1.3.5. “Багц” гэж Хэрэглэгчид санал болгож буй үйлчилгээний төрлүүдийг;
- 1.4. Хэрэглэгч нь “Dursgal”-д нэвтэрч, бүртгүүлэхээс өмнө Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн
танилцах
үүрэгтэй. Хэрэглэгч Та Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, эдгээр нөхцөл, бодлогод заасан
нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, харгалзуулсан хэсгийг дарж баталгаажуулснаар таныг тус нөхцөл,
бодлогыг зөвшөөрсөн гэж үзнэ.
- 1.5. Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Dursgal” болон хэрэглэгч нар хамтран хяналт тавина.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙГ БҮРТГЭХ
- 2.1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Dursgal”-ийн Нэвтрэх хэсэгт байрлах “Бүртгүүлэх” сонголтыг
сонгож, өөрийн Хувийн мэдээлэл (овог, нэр, төрсөн огноо, хүйс, гар утасны дугаар, цахим
шуудангийн хаяг)-ийг үнэн зөвөөр оруулан таныг танин баталгаажуулах нууц үгийг оруулснаар
хэрэглэгч болно.
- 2.2. Хэрэглэгч нь 18 насанд хүрээгүй гэдгээ нуун дарагдуулсан, худал мэдээлэл оруулсантай
холбоотой хариуцлага, хохирлыг Dursgal хүлээхгүй, Хэрэглэгч өөрөө хариуцна.
- 2.4. Хэрэглэгч нь “Dursgal”-д нэвтрэх утасны дугаар, цахим шуудан болон нууц үгийг бусдад
дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү
үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсний улмаас өөрт болон бусдад учирсан аливаа
хохирлыг
хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
- 2.5. Хэрэглэгч нь “Dursgal”-д өөрийн оруулсан, нийтэлсэн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд
бүрэн хариуцлага хүлээнэ.
- 2.6. “Dursgal”-н хэвийн ажиллагаа, түүний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг “Шэйрлэдж”
ХХК
бүрэн хариуцна.
ГУРАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
- 3.1. Нэг хүн нэг бүртгэлтэй байна.
- 3.2. Хэрэглэгч нь дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Үүнд:
- 3.2.1. Хэрэглэгч нь “Dursgal”-аас түгээж буй мэдээлэлтэй танилцах, бусдад хуваалцах
эрхтэй;
- 3.2.2. “Dursgal”-д өөрийн мэдээллийг оруулах эрхтэй;
- 3.2.3. “Dursgal”-аас санал болгож буй багцуудтай танилцаж, худалдан авсан багц дахь
үйлчилгээг хүлээн авах эрхтэй;
- 3.2.4. “Dursgal”-ийн холбоо барих сувгуудаар дамжуулан өөрийн асуултуудын хариултыг
авах
эрхтэй;
- 3.2.5. Хуурамч мэдээлэл оруулахгүй байх үүрэгтэй;
- 3.2.6. Өөрийн хувийн бүртгэлийн нууцлалыг хадгалах үүрэгтэй. Хэрэглэгчийн бүртгэлийн
нэр, нууц үгийг чанд хадгалж, өөрийн цахим аюулгүй байдлыг хангана;
- 3.2.8. Нууц үг алдагдсан, алдагдах эрсдэл үүссэн тохиолдолд өөрийн бүртгэгдсэн цахим
хаягаар, эсвэл утасны дугаараар дамжуулан нууц үг шинэчлэх арга хэмжээг нэн даруй
авах
үүрэгтэй.
- 3.3. "Dursgal"-ын үйлчилгээнд талийгаачийн намтар оруулах, зураг нийтлэх, сэтгэгдэл бичих
болон
эдгээр мэдээллүүдийг үүсгэх, засах, устгах үйлчилгээнүүд орох бөгөөд хэрэглэчийн оруулсан
дурсгалтай холбоотой дараах үйлчилгээ хамаарна. Үүнд:
- 3.3.1. Дурсгалын хуудсыг заасан хугацаанд хадгалах
- 3.3.2. “Dursgal”-ийн хэвийн үйл ажиллагааг хангах
- 3.3.3. Хэрэглэгчид дурсгалын хуудас үүсгэх, засах, устгахад туслах
- 3.6. “Dursgal”-ээс Хэрэглэгчийн энэхүү үйлчилгээнд хамаарах асуултанд хариулж, хариулт өгнө.
ДӨРӨВ. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ
- 4.1. Хэрэглэгч нь “Dursgal”-ээс тогтоосон төлбөрт болон төлбөргүй үйлчилгээг авах эрхтэй.
- 4.2. Хэрэглэгч нь зохих төлбөрийг төлснөөр тухайн үйлчилгээг авна. Үйлчилгээний төлбөр нь
дараах
сонголттой байна. Үүнд:
№ |
ТӨЛБӨРИЙН СОНГОЛТ |
ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ |
1 |
49 хоног |
Төлбөргүй |
2 |
1 жилийн |
100,000₮ |
3 |
Хязгааргүй |
300,000₮ |
- 4.3. Хэрэглэгчийн төлөх төлбөр нь хэрэглэгчийн үүсгэсэн Дурсгалын хуудас хадгалагдах
хугацаатай
уялдан тогтоогдоно.
- 4.4. Хэрэглэгч нь төлбөртэй үйлчилгээний төлбөрийг Qpay болон “Dursgal” дээрх төлбөрийн
үйлчилгээг ашиглан төлнө.
- 4.5. Хэрэглэгчийн төлбөр төлсөн үйлчилгээний хугацаа дуусах болон дуусахаас өмнө “Dursgal”
дараах арга хэмжээг авна. Үүнд:
- 4.5.1. Хэрэглэгчийн төлбөр дуусахаас 3 (гурав) хоногийн өмнөөс “Dursgal” дээр төлбөр
дуусах гэж байгаа тухай сануулга харуулна;
- 4.5.2. Төлбөр дуусах өдөр “Dursgal” руу нэвтрэх үед сануулга болон Хэрэглэгчийн
бүртгэлтэй цахим шууданд мэдэгдэл хүргүүлнэ;
- 4.5.3. Хэрэглэгчийн төлбөрийн хугацаа дууссан үеэс “Dursgal” дээр хүлээлгийн 3
(гурав)
хоногийн хугацаа үүсэх бөгөөд, хүлээлгийн хугацаа дууссан үеэс төлбөрт үйлчилгээг
ашиглах боломжгүй болно;
- 4.6. Хэрэглэгчийн төлбөр төлсөн үйлчилгээний хугацаа дууссан, энэхүү Үйлчилгээний нөхцөлийн
4.5-д заасан арга хэмжээг “Dursgal”-аас авсан боловч Хэрэглэгч төлбөрт үйлчилгээг
идэвхжүүлээгүй
тохиолдолд “Dursgal”-ийн үйлчилгээ дараах горимд шилжихийг анхааруулж байна. Үүнд:
- 4.6.1. Хугацаа дууссан “Дурсгалын хуудас” устгагдана.
- 4.6.2. 1 хэрэглэгч олон дурсгалын хуудас үүсгэж болох ба үүсгэсэн дурсгалын хуудас
болгоны багц өөр өөр байх боломжтой;
- 4.6.3. 1 дурсгалын хуудасны хугацаа дуусч устгагдсан хэдий ч бусад хуудас болон
хэрэглэгчийн бүртгэл идэвхитэй хэвээр байна.
ТАВ. ОЮУНЫ ӨМЧ
- 5.1. “Dursgal”-ийн нэр, лого, апп-ын үндсэн функц, схем, программчлал, удирдлага, хяналтын
систем, дизайн, контент, чатботны мэдээлэл, тест, дадал төлөвшүүлэх товч мэдээллүүд нь
“ШЭЙРЛЭДЖ” ХХК-ийн оюуны өмч бөгөөд зохиогчийн эрх, түүнтэй холбоотой онцгой эрхийг хуулиар
хамгаална.
- 5.2. Хэрэглэгч нь “Dursgal”-г ашиглах явцад олж мэдсэн нэр, лого, апп-ын үндсэн функц, схем,
программчлал, удирдлага, хяналтын систем, дизайн, контент, чатботны мэдээлэл, тест, дадал
төлөвшүүлэх товч мэдээллүүдийг ашиглан ижил төстэй апп-ыг хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэхийг
хатуу хориглоно.
- 5.3. “ШЭЙРЛЭДЖ” ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчсөн тохиолдолд Хэрэглэгчид Оюуны өмчийн тухай
хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙН ГОМДОЛ, МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ
- 6.1. Хэрэглэгч нь “Dursgal”-н үйл ажиллагаанд холбогдуулж гомдол гаргах эрхтэй бөгөөд
гомдлыг
утсаар, эсхүл цахим хэлбэрээр, Dursgal-н холбоо барих хэсгээр дамжуулан гаргаж болно.
- 6.2. Хэрэглэгч нь гомдол гаргах хэлбэрээс хамааран дараах утасны дугаар, хаягт хандана.
Үүнд:
- 6.2.1. Аман хэлбэрээр гаргах гомдлыг 99899922 дугаараар ажлын өдрүүдэд ажлын цагаар
холбогдож тэмдэглүүлэх;
- 6.2.2. Цахим хэлбэрээр гаргах гомдлыг Dursgal-н Санал, хүсэлт цэсээр эсхүл Компанийн
info@Dursgal.mn цахим шуудангаар дамжуулан ирүүлэх;
- 6.3. “Dursgal”-ээс хэрэглэгчийн ирүүлсэн гомдлыг хянаж, үйл ажиллагааны сайжруулалт,
өөрчлөлт,
шинэчлэлтэд хийх шийдвэрийг гаргана. Хэрэглэгчийн гомдолд хэрэглэгч өөрийн бүртгэлийн
мэдээлэл,
гомдол гаргах үндэслэлийг тодорхой хэлэх/бичих ба дээрх мэдээлэл агуулагдаагүй бол гомдлыг
хянаж, хариу өгөхөөс татгалзах эрхтэй.
- 6.4. “Dursgal” нь хэрэглэгчийн гомдлыг ажлын 14 хоногийн дотор судалж, зохих хариу гомдол
гаргасан хэлбэрийн дагуу хэрэглэгчид мэдэгдэнэ. “Dursgal” нь таны асуудлыг судлаад өгсөн
хариу
болон авсан арга хэмжээнд Та сэтгэл хангалуун бус байгаа тохиолдолд та Монгол Улсын шүүхэд
хандаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтой.
ДОЛОО. БУСАД
- 7.1. “ШЭЙРЛЭДЖ” ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан
тохиолдолд тухай бүр “Dursgal” вэбсайт дахь “Тусламж” цэсний “Үйлчилгээний нөхцөл” хэсэгт
нийтэд
нээлттэй нийтлэх бөгөөд хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
- 7.2. Үйлчилгээний нөхцөл, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь нийтэлсэн үеэс эхлэн хүчин
төгөлдөр
үйлчилнэ.