Гончигсүрэн

Гончигсүрэн Норзоо

/1938 〜 2012/

Бидний хайрт эмээ Норзоо нь 1938 онд Ховд аймгийн Булган суманд Гончигсүрэн гуайн 2 дахь хүүхэд болон мэндэлж байжээ. Ховд аймагт арван жилдээ сурч байгаад улмаар Улаанбаатар хотын Анагаахын дунд сургуулийг Бага эмчээр төгсч Ховд, Улаанбаатар, Сэлэнгэ аймгуудад эмчээрээ ажиллаж байгаад 1976 онд залуучуудын хот болох Дархан-Уул аймаг руу суурьшиж, тэтгэвэрт гарах хүртлээ Цементийн үйлдвэрийн эмчээр ажиллаж байсан билээ. Эмээ маань насаараа эмнэлгийн салбарт ажилласан, үнэхээр л мэргэжилдээ эзэн болсон хүн байсан даа.

Эмээ минь 2012 оны 1 сард өвчиний улмаас таалал төгсч үр хүүхэд, ач зээ нартаа нөхөж баршгүй том орон зай үлдээгээд одсон билээ. 5 сайхан хүүхдийн ээж, 10 ач зээгийн эмээ нь болж, хайр халамжаар дутаалгүй асарч өсгөсөн буянтай буурал минь таны үргэлжлэл болсон үр хүүхдүүд тань таныгаа үргэлжид дурсан санах болно.


Зургийн цомог

Дурсгалын самбар










hero background hero background

ХАЙРТ ЭЛГЭН САДНЫХАА ДУРСГАЛД
ЗОРИУЛАН ДУРСГАЛЫН ХУУДАС НЭЭХ ҮҮ?